Ууганаа

Хөтлөгч

Ууганаа

Тал бүрийн авьяастай, тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Э.Ууганбаяр юм. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлж, уран нугарахаас бусад бүхий л төрлөөр авъяас чадвараа олонд харуулсан гэж болно. Жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоу цэнгээнд тасралтгүй уригддаг. Тэрбээр насныхаа ханиар оюутан ахуйгаасаа үерхэсэн Б.Уянга хэмээх бүсгүйг сонгож гал гомолтоо бадраасан. Өдгөө үлгэр жишээ ч урлагийн гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.

Урьдчилсан хүсэлт нь баталгаажсан захиалга биш. ITGEL тантай холбогдож нөхцөлөө тохирон, гэрээ байгуулсны дараа захиалга баталгаажна.